Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт малын үнэ ханш нэмэгджээ

Сүүлийн үед Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарласан. Иймээс орон нутгийн иргэд мал(амьд), мах худалдан авахдаа цахим орчинд зарын дагуу эсвэл хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх болжээ.   Одоогийн байдлаар тус аймгийн төвд мал, махны хангамж, хүрэлцээ багассан байна. Үүнтэй холбогдуулан мал, махны үнэ ханш нэмэгдэж байгаа талаар зарим эх сурвалж онцоллоо. Одоогийн байдлаар зарим худалдаачин эр хонь (амьд) 280мянга, эм хонь 200-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Ийнхүү мал (амьд) үнэтэй зарж байгаагаас шалтгаалан зарим иргэд мал, мах худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүсэж болзошгүй.
Орон нутагт мал, махны үнэ ханш нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох мэргэжилтнээс цаг үеийн ажлын тухай тодрууллаа.
Эхний ээлжинд Үенч, Мөнх хайрхан сумаас аймгийн төвд мал (амьд) тээвэрлэн ирж, худалдан борлуулах санал ирүүлсэн. Тус саналыг холбогдох албаны хүмүүст уламжилсан байгаа. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл эр хонь (амьд) 200 мянга, эм хонь 150 мянга орчим төгрөгийн үнэ ханштай худалдах магадлалтай гэж албаны эх сурвалж хэллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ