Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 78 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол гурваар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт 222 боллоо.
Тодруулбал, тусгаарлан ажиглах байр (”Өргөө” зочид буудалд хоёр, “Royal” зочид буудалд нэг)-нд байгаа иргэдээс халдвар илэрчээ. Шинээр ямар нэгэн голомт гараагүй аж.
Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар “Тусгаарлах эмнэлэг”-т 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Мөн нэг иргэний биеийн байдал хүнд, нэг иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Одоогоор коронавирусний халдвар авч “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн нийт иргэдийн 75.2 хувь буюу 167 иргэн эдгэрсэн. Тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 465 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 137, гэрийн тусгаарлалтад 2284, гэрийн ажиглалтад 161 иргэн буй.