Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ



Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 268 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол 212 боллоо. 
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал болох Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ. 
Өнөөдрийн байдлаар “Тусгаарлах эмнэлэг”-т 71 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Харин хоёр иргэний биеийн байдал  хүнд, нэг иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 
Коронавирусний халдвар авсны улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн нийт иргэдийн 66 хувь буюу 141 иргэн эдгэрчээ.  
Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 162, гэрийн тусгаарлалтад 565, гэрийн ажиглалтад 171 иргэн тус тус байна.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ