Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт халдвар авсан хүний тоо 180 боллоо

Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 180 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдвар авсан хүний тоо 3-аар нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 180 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэнээс халдвар илэрсэн байна.
Ховд аймгийн хэмжээнд “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд, гурав нь хүнд, хүндэвтэр тав, бусад нь хөнгөн байна.

Одоогоор коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 87 нь эдгэрч, гэртээ гарчээ.
Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 694 иргэн тусгаарлагдсан. Мөн 165 иргэн тусгаарлан ажиглах байранд, 527 иргэн гэрийн ажиглалтад байна.

Мөн Ховд аймагт өчигдөр коронавирусний халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд Зэрэг сумаас хамгийн олон буюу 9 тохиолдол илэрсэн. Өнөөдөр Зэрэг сумаас халдвартай 9 иргэнийг аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т зөөвөрлөн авч ирсэн. Тэдний ойрын хавьтлын 110 иргэнээс авсан сорьцод шинжилгээ хийж байна. Хариу нь хараахан гараагүй байна. Тус суманд 20 иргэн тусгаарлан ажиглах байранд, 150 иргэн гэрийн ажиглалтад байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ