Баянхонгор аймагт сүүлийн 24 цагт шинээр коронавирусний 12 тохиолдол нэмэгдсэн байна. 11 тохиолдол нь тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс илэрчээ. Нэг тохиолдол нь Улаанбаатар хотоос ирсэн иргэнд Өлзийтийн пост дээр хийсэн шинжилгээний хариу эерэг гарснаар тусгаарлан эмчлэх байр руу хүргүүлэв.
Тусгаарлан эмчлэх байранд эмчлүүлж буй иргэдээс хоёр хүний эмчилгээ дуусч, нийт есөн хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол эмчлүүлж байгаа 36 иргэнээс таван иргэний биеийн байдал хүндэвтэр бусад иргэдийн биеийн байдал хөнгөн тогтвортой байна.
Аймгийн Онцгой комисс мэдээлэхдээ, "Халдварын голомт дотроос буюу Тусгаарлах байрнаас батлагдсан тохиолдлууд гарч байна. Иймд ард иргэд та бүхэн халдварын тархалтыг алдсан мэтээр түгээж буй батлагдаагүй мэдээлэлд автаж дархлаагаа унагалгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна" гэлээ.