Баянхонгор аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 10 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 22 боллоо.
Сүүлийн нэг тохиолдол нь тусгаарлалтанд байсан иргэн буюу спортын голомтоос батлагджээ.
Коронавирусний халдварын батлагдсан 22 тохиолдлоос биеийн байдал хөнгөн 18, хүндэвтэр 4 байна. Дээрх тохиолдлуудын ойрын хавьтал 395, дам хавьтал 1460 иргэн ажиглалт, тусгаарлалтад байна.
Тусгаарлан ажиглах байранд 61 иргэн байгаа бөгөөд Нэгдэлчин буудалд 35, Энхномун буудалд 9, Баянбулаг буудалд 14, Жаргалант буудалд 3 иргэн байгаа юм. Харин гэрийн ажиглалтанд 1339 иргэн байгаагийн 378 нь аймгийн төвд байгаа аж.
Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гэртээ агаар сэлгэлт, ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийхийг аймгийн Онцгой комиссоос зөвлөлөө. Мөн аль болох олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг сануулав.