Баянхонгор аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 11 боллоо.
Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчилж буй дээрх 11 иргэний ойрын хавьтал 305, дам хавьтал 1314 хүнийг тогтоогоод байгаа ба тусгаарлах байранд болон гэрээр нь тандалт ажиглалт хийж байна.
Тодруулбал, Нэгдэлчин буудалд 42, Энхномун буудалд 22, Баянбулаг буудалд 10, Жаргалант буудал найман иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Харин аймгийн төвд 272, сумдад 723 иргэн гэрийн ажиглалт тандалтад байгаа юм.