Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 1,4 тэрбум төгрөгийн төлбөрийг төр хариуцжээ

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүчний төлбөрийг ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төр хариуцахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр болох 1 тэрбум 465 сая 520 мянган төгрөгийг төрөөс төлжээ.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн оны 12 дугаар сард хоногийн зөрүүгээр 3599 хэрэглэгчид 44 сая төгрөг, 2021 оны 1 дүгээр сард 14848 хэрэглэгчид 494,9 сая, 2 дугаар сард 14998 хэрэглэгчид 527,2 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Харин энэ сарын 16-ны өдрийн урьдчилсан байдлаар 11780 хэрэглэгчийн 399,4 сая төгрөгийн төлбөрийг төр хариуцах тооцоо гараад байгаа ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ