Энэ сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй болсон Уулбаян сумын иргэн Б-г өнөөдөр 11 цаг 45 минутад сумын төвөөс хойш найман километр газраас эсэн мэнд олжээ.
Эрэн хайх, аврах салбарын хамт олон тухайн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, улмаар гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.
Эрлийг ОБГ-ын зургаан алба хаагч нэг машин, Уулбаян сумаас 10 хүн, гурван машин, ар гэрээс нь гурван хүн, нэг машин нэг мотоцикл нийт 19 хүн таван машин нэг мотоциклийн бүрэлдэхүүнтэй гүйцэтгэжээ.