Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй малчин эмэгтэйг олжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонголын үзүүр” гэдэг газар  31 настай малчин эмэгтэй Г  энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болжээ. Түүний сураггүй болсон гэх газар нь аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс урд зүгт 25 км-т байрладаг аж. тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Г-г 14-ний өдрийн 23:50 цагаас эхлэн гэрээс нь баруун зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:00 цагт түр зогсоожээ. 
Хөгжлийн бэрхшээлтэй малчин эмэгтэй Г-н талаар 15-ны 08:40 цагт онцгойгийнхонд мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн бөгөөд 09:20 цагт гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Хайрханы шил” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ