Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлэгт анхааръя, Т.Мөнхсайхан сайд аа!


Баян-Өлгий Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний чанар, орчин нөхцөл тун тааруу байгаа талаар үйлчлүүлэгчид олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэлжээ.
Цар тахлын үед Монгол Улс даяар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Энэ үед эмнэлгийн байгууллагын үйлчилгээ, орчин нөхцөл хамгийн өндөр зэрэгт байх ёстой. Гэвч алс баруун хязгаарт хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгууллага, тэр дундаа аймгийн хэмжээний нэгдсэн эмнэлгийн хана тааз мөөгөнцөртсөн, шалны хулдаас халцарсан, ариун цэврийн өрөөний ариун цэврийн байдал алдагдсан зэрэг зургаас харахад нөхцөл байдал эмзэглэмээр харагдаж байгаа юм.
Энэ талаар тус эмнэлгээс үйлчлүүлсэн иргэн “Сайн байцгаана уу. Өнөөдөр би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн салбарын талаар саналаа хуваалцахаар шийдлээ. Манай аймгийн энэхүү салбар ЯАГААД урагшлахгүй байна ?! Саяхан охин маань мэс заслын тасагт хагалгаанд орлоо. Ор дэр, гудас хэрэглэхийн аргагуй.... Бие засах өрөөнд орох байтугай ойртоход бөөлжис хүрмээр... Хэн бугай нь удирдсан, доордсоор л...Шинэ сайд нь аймагт ирсэн гэсэн, эмнэлгийн дотрыг нь үзээгүй байлгүй дээ. Мөн эмийн хангамж маш муу. Бид, харсаар байж, мэдсээр байж, ингэж дуугүй яваад байх уу. Мөнхсайхан сайд аа, аймгийн Засаг даргаа, энэ эмнэлэгт сэтгэлээсээ анхаарал хандуулаад, зөв гольдролд нэг л удаа оруулаад өгөөч. Эрүүл мэнд, боловсролын салбарыг мундаг мэдлэгтэй нь бус СЭТГЭЛТЭЙ НЬ удирддаг гэдэг юм байна” хэмээжээ.
Нийслэл Улаанбаатар хотын дүүргийн хэмжээний Нэгдсэн эмнэлэг болох БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт халдвар гараад хязгаарлагдаж чадаагүй байхад ийм орчин нөхцөлтэй эмнэлэгт халдвар гарвал маш хүнд нөхцөл байдал үүсэж мэдэх нь.
Тиймээс энэ асуудалд салбарын яам хариуцаж анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна, Т.Мөнхсайхан сайд аа!!!
Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ