Улаанбаатарын цагаар 11.03 цагт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30 км зайд 5.8 магнетутын газар хөдлөлт боллоо.
5.8 магнетут нь хүчтэй газар хөдлөлтөд тооцогдох бөгөөд Завхан, Увс, Ховд аймагт энэхүү чичирхийлэл мэдрэгдээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад "Газар хөдлөлт өглөө 11.03 цагийн үед болсон. Давтамж нь одоо ч үргэлжилж байна. Бид тооцоо судалгаагаа хийсээр байна" гэсэн юм.