Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэ суманд 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

5e439ad39e395Хоёрдугаар сарын 12-ны 02:02:22 цагт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд  4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.


Тодруулбал, тус аймгийн Эрдэнэ сумаас баруун зүгт 31 км-ийн зайд Өлзийт багийн нутагт хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн “Алтай” салбараас мэдээлэв. Түүнчлэн одоогоор тус сумын иргэдээс чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна. Энэхүү мэдээлэл нь анхан шатных бөгөөд нарийвчилсан бодолтын дараа байршлын хувьд бага зэрэг өөрчлөгдөх боломжтой хэмээлээ.


Говь-Алтай аймагт 2019 онд таван удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд энэ он гарсаар анхны тохиолдол ийнхүү бүртгэгджээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ