УОК өнгөрсөн шөнө шуурхай хуралдаан зарлаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг гурван хоног хязгаарлаж, мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хаасан байна.
Түүнчлэн үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн, соёл урлаг, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.