"Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комиссын гишүүдийг шуурхай хуралдуулж Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хааж, постууд гаргаад байна" гэж тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлсэн байсан.
Энэ шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Ховд аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг орон нутгийн цагаар өдрийн 12:00 цагт нээсэн" гэсэн мэдээллийг өглөө.