Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Франц улсын иргэнээс Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан аймаг, сум, хотоос гарах, орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.10/ 07:00 цагаас 2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасныг Өвөрхангай аймаг хэрэгжүүлж эхэлжээ.
Өвөрхангай аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.