
Япон улсад Айчи-Нагояа 2026: Азийн зуны спортын XX наадам 12 дахь өдрөө үргэлжилж буй.
Монгол Улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртсэнээр тус наадамд оролцож буй 45 орноос 26 дугаар байрт жагслаа.
1974 онд Ираны нийслэл Тегеран хотод болсон Азийн зуны спортын VII наадамд анх медаль хүртсэн Монгол Улсын баг тамирчид өнөөдрийг хүртэл 28 алт, 53 мөнгө, 107 хүрэл, нийт 188 медаль хүртжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо







