http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

102 тусгай дугаарт 2048 гомдол, мэдээлэл бүртгэгджээ


Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр иргэдээс нийт 2048 гомдол, мэдээлэл иржээ.

Тус өдөр бүртгэгдсэн мэдээллээс 528 нь зөрчил, 113 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан байна. Мөн 98 иргэн эрүүлжүүлэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ.

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 52, хулгайлах гэмт хэргийн 16, залилах гэмт хэргийн 13 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин өмнө үйлдэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүлж, шуурхай ажиллагааны хүрээнд 3 хэргийг илрүүлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ