Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай, Увс, Дундговь замаа хаана


Б.НАМУУНТАМИР
Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн баярын өдрүүдээр шаардлагатай тохиолдолд орон нутгийн замыг хаана хэмээн Улсын онцгой комиссоос мэдэгдсэн. Ингэхдээ аймгуудын онцгой комисс орон нутгийн заамаа хаах эсэхийг шийднэ гэсэн билээ. Үүнтэй холбогдуулан гурван аймгийн онцгой комисс хуралдаж, баярын өдрүүдээр орон нутгийн замаа хаах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Архангай, Дундговь, Увс аймаг руу чиглэсэн хөдөлгөөнийг энэ сарын 21-27 хүртэл зогсоох гэнэ. Мөн орон нутгаас гарах хөдөлгөөнийг ч хаах аж. Түүнчлэн иргэдийг баярын өдрүүдээр орон нутгийг зорихгүй байхыг албаныхан анхаарууллаа. Мөн бусад аймаг ч орон нутгийн замаа хаах шийдвэрийг гаргах аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ