Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Хийморь" залуусын талбайг ашиглалтад орууллаа.
Энэхүү талбайг "Логмон" ХХК орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Галба нутгийнхаа залуусын амралт чөлөөт цагт зориулан ая тухтай орчныг бүрдүүлж өгсөн уг талбай нь сумын дэргэд уул усаа түшиглэн байгуулсан нь онцлог юм. Энэ сарын 12-нд болсон нээлтийнхээ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын ивээл дор зохион байгуулдаг "Оюу" наадмын "Оны шилдэг залуус"-ын шагналыг гардуулсан байна. Мөн "Хийморь" талбайг түшиглэн хэрэгжүүлэх дэд төслийн багуудын залуус урилгаар оролцож батламжаа гардан авлаа. Энэ үеэр авъяаслаг залуус ая дуу, аялгуу хөгжим, уран бүжгээсээ сумын нийт залуустаа зориулан толилууллаа.