http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дональд Трамп Сирийн эсрэг хоригийг цуцлах зарлигт гарын үсэг зурлаа


Зургаадугаар сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирийн эсрэг хоригийг цуцлах зарлигт гарын үсэг зурсан гэлээ.
Тодруулбал Сирид зарим төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлоход тавих хяналтыг сулруулж, улмаар гадаадын тодорхой тусламж авах хязгаарлалтаас чөлөөлөхөөр болжээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам Сирийн эрх баригч нам, Сирийн Төв банк болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой санхүүгийн гүйлгээ хийх зөвшөөрлийг олгосон бөгөөд АНУ-ын Төрийн департамент ч 180 хоногийн хугацаанд үйлчилж байсан хориг арга хэмжээг цуцалсан байна.


АНУ-ын Цагаан ордон мэдэгдэлдээ, Сирийн тогтвортой байдлыг хангах, терроризмын эсрэг тэмцлийг дэмжих, мөн Сирийн гол тэргүүлэх чиглэлүүдийн ахиц дэвшлийг хянаж ажиллахаа онцоллоо. Үүний зэрэгцээ, АНУ хэт даврагч "Лалын улс" бүлэглэл болон түүний холбоотнууд, мөн "Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгч"-д хориг арга хэмжээ авахын зэрэгцээ Сирийг "терроризмыг дэмжигч улс"-ын жагсаалтад үлдээх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн НҮБ-аас Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг Америк дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/11255
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ