Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Башар Асадын дэглэм нурлаа


Сирийн нийслэл Дамаск хот босогчдын гарт оржээ. Хоёр долоо хоногийн дотор босогчид Сирийн томоохон хотуудыг эзлэв.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Орос руу зугтаасны дараа ерөнхий сайд Мухаммед Гази Аль-Жалали эрх мэдлээ шилжүүлэхэд бэлэн буйгаа зарлажээ. Тэрбээр Сирийн ард түмний сонгосон ямар ч удирдлагатай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Үүний хариуд босогчдын удирдагч Абу Мохаммед аль-Жулани шинэ засгийн газар байгуулагдтал Дамаск дахь төрийн байгууллагууд ерөнхий сайдын удирдлага дор байна гэж мэдэгдэв. Босогчид “шударга бусын эрин зуун”-ы төгсгөл ирлээ хэмээн мэдэгдэж байна. АНУ-ын дэмжлэгтэй курдуудын Сирийн ардчилсан хүчний ерөнхий командлагч Мазлум Абди Сири улс түүхэн мөчийг туулж байна гээд энэ бол ардчилал, шударга ёс дээр суурилсан шинэ Сирийг бүтээн байгуулах боломж хэмээн мэдэгджээ.
Ийн Башар Асадын дэглэм нурлаа. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад гэр бүлийн хамтаар Москвад улс төрийн орогнол эржээ.
Дамаск хотын оршин суугчид эх орноосоо зугтан гарахыг оролдож байгаа ч нийслэлийн нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүссэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн сиричүүд Дамаск хотод Башар Асадын дэглэм нурсныг тэмдэглэж байна.
Вашингтон Сирийн сөрөг хүчинд хандан олон улсын хүмүүнлэгийн хэм хэмжээг баримтлан, энгийн иргэдийн аюулгүй байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн хангахыг уриалжээ.
 
 





скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ