
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарт хариуцлага тооцно" хэмээн мэдэгдэж байсан юм. Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Х.Баттулга гишүүн УИХ-ын намрын чуулганы хугацаанд 67 цагийн таслалтаар бүх гишүүдийг тэргүүлсэн юм.