Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын дөрвөн дэд хорооны бүрэлдэхүүнтэй танилц


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны 93 дугаар зарлигийн дагуу Монгол Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны долоодугаар сарын 02-ны өдөр товлон зарласан билээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороог байгуулахыг заасан байдаг.
Үүний дагуу Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын,
  • Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Төсвийн зарлагын хяналтын,
  • Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Хүний эрхийн,
  • Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулсан ба анхдугаар хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох юм.
Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд,
  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг,
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг,
  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг,
  • Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг тус тус эрхлэн ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ