http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
Өвөр Монголын Лангэгэ цагаан идээ ХХК-ийн тараг нь уламжлалт тараг хийх арга техник, орчин үеийн технологитой төгс хослуулсан. Элсэн чихэр 40 хувиар бага тул шинэ сэргэг амтлаг, тослоггүй амтыг мэдрүүлнэ. Тэдний үйлдвэрлэж байгаа цайны тараг нь мэлрэг цэцгийн хандыг ашиглан, өвөрмөц амт, өөх тосгүй, сахарозгүй тараг нь өнөөгийн хэрэглэгчдийн эрүүл хооллолтын хэрэглээнд нийцэж байна.
Хишигтэн хошууны Нутгийн эрдэнэ ХХК нь гүүний сүү, уламжлалт цагаан идээний чиглэлээр мэргэшсэн. Гүүний сүүг үндэсний гар аргаар боловсруулдаг бөгөөд жилд 80 гаруй тонн сүү гаргадаг.
Өвөр Монголын унаач сүүний ХХК нь бага температурт шинэхэн сүү, бага температурт тараг, орчны температурт цэвэр сүү, хуурай сүү, сүүн ундаа, хуурай сүүтэй цай зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэмэлтгүй тараг нь түүхий сүү, элсэн чихэр, пробиотик, сүүн хүчлийн бактери агуулсан цэвэр найрлагатай бөгөөд өндөр уулын арвай, хар будааны амттай.
Дотоодын сүүний тэргүүлэгч компаниудын хувьд Өвөр Монголын Или групп ХХК болон Өвөр Монголын Мэнниү сүүн бүтээгдэхүүн /Групп/ ХХК нь томоохон бүтээгдэхүүнээрээ оролцно. Или компанийн од бүтээгдэхүүн болох органик цэвэр сүү нь органик бэлчээрээс гаралтай, бүрэн органик хяналтанд хамрагдаж, хатуу органик гэрчилгээг давж, цэвэр сүү гаргадаг. Мэнниү групп нь хэдэн шинэлэг бүтээгдэхүүн, тухайлбал Хятадын нялх хүүхдэд тусгайлан зориулж боловсруулсан, эрүүл өсөлтийг дэмжих OPO бүтэцтэй өөх тос, лактоферрин зэрэг шим тэжээлээр баяжуулсан сүүн тэжээлийг танилцуулах юм. Түүний бага температурт тарагны бүтээгдэхүүн нь 100 грамм тутамд 10 тэрбум идэвхтэй пробиотик агуулсан, байгалийн жимсний хэсгүүдтэй холилдсон тараг мөн зарагдана.
Энэхүү цагаан идээний үзэсгэлэн нь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын шинэлэг ололт амжилт, бүтээгдэхүүний давуу талыг харуулах сайхан платформ төдийгүй бүс нутгийн сүүний компаниудын харилцаа холбоо, ахиц дэвшлийг дэмжих чухал боломж юм. Сүүний үйлдвэрүүд харилцан солилцож, суралцсанаар аж үйлдвэрийн хөгжлийн шинэ замыг хамтдаа эрэлхийлж, ӨМӨЗО-ны сүүний үйлдвэрийг шинэ өндөрлөгт хүрэхэд тус дэм үзүүлнэ. Мөн хэрэглэгчдэд илүү чанартай, олон төрлийн цагаан идээг амтлах, Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өвөрмөц сэтгэл татам, эрчимтэй хөгжиж буй хөгжлийг мэдрэх боломжийг олгож байна.
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
www.imline.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ