http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Или Хятадын сүүний үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийд таниуллаа

Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 3-р экспо өнгөрсөн хоногуудад Бээжинд болж өнгөрлөө.Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээний хүчин чадлыг нэгтгэсэн улсын зэрэглэлийн энэхүү үзэсгэлэнд 650 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцов. Хятадын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн "Гинжин хэлхээний тэргүүлэгч" аж ахуйн нэгжийн хувьд Или групп гурав удаа дараалан уг үзэсгэлэнд оролцсон байна. Энэ удаа тэд Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний дэлхийд тэргүүлсэн  үсрэнгүй хөгжлийг харууллаа.
Экспоны нээлтийн өдөр, Или нь Хятадын Олон улсын худалдааны танхим, Хятадын сүүний аж үйлдвэрийн нийгэмлэг, Guoyan зэрэг сайттай хамтран "Хятадын сүүний үйлдвэрлэлийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээг чансаатай хөгжүүлэх стратегийн судалгаа"-ны тайланг нийтэлж, Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний салбарыг тэргүүлж буйг жишээ болгон харуулжээ. Арга хэмжээний үер сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хиймэл оюун ухааны анхны интерактив илтгэлийг хийсэн бөгөөд "Хятадын сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн чанарын конвенц"-ийг гаргаж, дэлхийн түншүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих экспод оролцох нь зөвхөн хүч чадлын төвлөрсөн үзүүлбэр төдийгүй дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг гүнзгийрүүлсэн яриа хэлцэл, үнэ цэнийг хамтран бүтээх явдал юм. Цаашид Или "Гинжин хэлхээний удирдагч"-ын хувьд дэлхийн алсын хараа, шинжлэх ухаан технологийн хүч, үүрэг хариуцлагаа тодорхойлон, Хятадын сүүний аж үйлдвэрийг дэлхийн төвшинд хүргэх болно.
 
Зохиогч:
Нийтлэл:Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
СОЛОНГО
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ