Бага насны хүүхдүүдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор "Сүү тараг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Уг хөтөлбөрийг 2016 оноос өмнө тус аймагт хэрэгжүүлж байсан төсөл бөгөөд энэ удаад дахин хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сүүний болон хоол тэжээлийн газар байгуулах аж ахуй нэгж, иргэдийг бодлогоор дэмжиж хамтран ажиллах юм.
"Сүү тараг" хөтөлбөрт 2013-2016 онд аймгийн хэмжээнд 6-12 сартай 21792, 2 хүртэлх насны ихэр 60, 17 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 358, жингийн алдагдалтай 157 хүүхдийг хамруулжээ. Хөтөлбөрийг 2013 оноос эхлэн 3 жил дараалан орон нутгийн төсвөөс 360.0 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.