Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголчууд 2024 онд 1 тэрбум доллараар архи, тамхи импортолжээ


Монгол Улсын гадаад худалдаа 2024 оны жилийн эцэст түүхэн дээд хэмжээнд буюу 25 тэрбум ам.доллар давжээ. Задалбал, 14 тэрбум ам.доллар нь экспортын орлого, 11 тэрбум ам.долларыг нь импорт эзэлж байна. 2023 оны жилийн эцэстэй харьцуулбал, экспорт 6, импорт 26 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаднаас худалдан авах бараа, ажил, үйлчилгээ, хэрэглээний зардал нь 26 хувиар өсч, энэ хэрээр ам.долларын гадагшлах урсгал нэмэгджээ.
Ялангуяа импортын хэрэглээн дээр автомашин, архи, тамхины худалдаа эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, 2024 онд согтууруулах ундаа, тамхины импорт 1 тэрбум ам.доллар давжээ. Өмнө нь монголчуудын архи, тамхины хэрэглээний импорт хэзээ ч тэрбум ам.доллар давж байгаагүй аж.
Мөн автомашины импортын тоо 120 мянгад хүрч, мөн л 1 тэрбум гаруй ам.доллар гадагшилсан байна. Өмнөх жилүүдийн статистикийг харвал, жил дунджаар 50-60 автомашины импортолдог байсан бол 2024 онд автомашины хэрэглээний импорт хоёр дахин өссөн байна.
Хэдийгээр экспортын орлого импортоосоо давж, гадаад худалдаа ашигтай мэт харагдаж байгаа ч уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрсээ түшиглэж олсон долларынхоо 20-30 хувийг баялаг бүтээдэггүй, хэт хэрэглээнд суурилсан архи, тамхи, автомашины импортод зарцуулж байна гэсэн үг. Олсон хэдээ дотооддоо шингээж, үлдээхгүйгээр валютын нөөцөө гадагшаа урсгаж буй.
Ер нь манай улс уул уурхайгаасаа л илүү мөнгө олохгүй бол гадаад худалдааны баланс хасах зааж, валютын нөөц шавхагдах эрсдэл байсаар л байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ