Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ


Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Sonata" загварын автомашин,  "Land Cruiser Prado" загварын автомашинууд мөргөлдсөн байв.
"Sonata" загварын автомашины жолооч А /40 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгснийг Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ