Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Өмнөговь аймгийн замд гарсан ослоор 26 настай залуу амиа алдлаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлджээ. Суудлын  автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан гэх дуудлаг онцгой байдлын газарт өчигдөр /2024.04.11/ 09:39 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход  “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч 21 настай залуу Х автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Харин суудлын автомашины зорчигч 26 настай залуу Д-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ