Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

19 настай иргэн ослын улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, Соёмбо цогцолбор гэдэг газарт Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар 11-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан.

         Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд иргэн Л 58 настай, эрэгтэйг жолоодож явсан Старикс загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас Соёмбо цогцолбор гэдэг газраас Мөрөн сумын чиглэлд иргэн А-ын жолоодож явсан Кровн загварын суудлын автомашин мөргөж, 19 настай А/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ