Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин мөргөсөн байна.
Ингэхдээ тус автомашинд зорчин явсан 39 настай иргэн Э автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, хоёр хөл нь хугарсан байсныг автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгчээ.