Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хот хоорондын зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр хүн нас баржээ


Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ.
Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 13-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой явж явсан “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Үүний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай, эмэгтэй О, 39 настай, эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ