Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орхон голын мөсөн дээгүүр автомашинтай зорчиж явтал цөмөрчээ

Орхон голын мөс цөмөрч, дээр нь зорчиж явсан иргэний суудлын автомашин цөмрөн оржээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Нарсансүүл багийн “Дархит” гэдэг газарт тус аймгийн Алтанбулаг сумаас Зүүнбүрэн сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашин Орхон голын мөсөн дээр зорчиж яваад цөмөрсөн гэсэн дуудлагыг өчигдөр буюу 03.29-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч 37 км замыг туулан 15:36 цагт очиж, 1 цаг 29 минут ажиллан, автомашиныг татаж гаргажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ