Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Том оврын автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ машин мөргөсний улмаас хоёр хүний амь нас эрсэджээ

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 2 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.
Харин Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, жолооч Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ