Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сирийн босогчид Ерөнхийлөгч Башарын эцгийн бунхныг шатаажээ


Сирийн босогчид Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эцэг, Ерөнхийлөгч асан Хафез аль-Ассадын бунхныг шатаажээ. Хафез 1971-2000 он хүртэл Сирийг удирдсан. 
Босогчид тэдний гэр бүлийн 50 гаруй жилийн дэглэмийг унагасан хэмээн баяраа тэмдэглэж, тэдний хөшөө, зураг зэргийг нурааж, буулгаж байгаа юм.
Ерөнхийлөгч Башар босогчдын түрэмгийллийн дараа эх орноосоо дүрвэж Орос руу очсон.
Түүнд албан ёсны оршин суух зөвшөөрлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрөө олгосон гэдгийг Кремлиэс мэдэгдсэн юм.
Үүний дараа Сирийн Ерөнхий сайд засгийн эрхийг босогчдын бүлгэмд шилжүүлэхийг зөвшөөрч буйгаа зарласан.
Улмаар босогчдын бүлгэмийг тэргүүлж байсан бүлэглэл шилжилтийн Засгийн газар байгуулж, Мохаммед аль-Баширыг 2025 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхий сайдаар томилсон. 
НҮБ-аас босогчдыг тэмцэж байсан зүйлээ хөрсөн дээр буулгаж, бодитоор хэрэгжүүлэхийг уриалж буй.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ