Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгийн замд осолдсон иргэнийг эсэн мэнд эмнэлэгт хүргэжээ


Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 06:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байжээ. Улмаар алба хаагчид 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн талаар мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ