Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх гомдол мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бусдад хутгалуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Иймд хохирогч болон холбогдогч нарын хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.