Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УЛСЫН ЗААН Б.СЕРИК: НАМАЙГ ХУТГАЛСАН ГЭХ ЗАЛУУГИЙН ХЭРЭГ ХААГДСАН ЭСЭХ ТУХАЙ ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ


Баян-Өлгий аймгийн харьяат, Улсын заан Б.Серикийг Баянхонгор аймагт явахад нь улсын заан Б гэгч хутгалсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, тус хэргийн Баянхонгор аймгийн цагдаагийн газраас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан Б-г Эрүүгийн хэргийн 11.1-д зааснаар хэрэг бүртгэл нээж, шалгаж байсан билээ. Бид түүний хэрэг хэрхсэн талаар тодруулахад “Болоод өнгөрсөн асуудал учир тайлбар өгөх боломжгүй байна” гэсэн юм. 
    Тэрбээр дээрх мэдээлэл гарсан үед өгсөн мэдээлэлдээ “Намайг хутгалсан гэх мэдээлэл яваад байна лээ. Миний гар хүнд гэмтээгүй, эмчилгээ хийлгээгүй. Найзуудтайгаа байж байгаад л гэнэтийн ийм зүйл болчихлоо. Баянхонгорт хамт байсан хүмүүс цагдаад дуудлага өгчихсөн байсан. Цагдаад дуудлага өгсөн гэж мэдээгүй байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг гэмтээсэн найздаа гомдолгүй. Найзууд юм чинь юуг нь гомдох билээ дээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас асуучих” хэмээж байв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ