Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Серик: Намайг гэмтээсэн гэх найздаа гомдол байхгүй


Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авсан хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж буй. Хэргийг тодруулбал улсын заан Б.Серик согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, иргэн Б-д гарын хэсэгтээ хутгалуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл уг хэргийн талаар Б.Серик toim.mn сайтад тодруулга мэдээлэл өгчээ.
Тэрбээр ““Намайг хутгалсан гэх мэдээлэл яваад байна билээ. Тийм зүйл болоогүй, миний гар гэмтээгүй эрүүл байна. Баянхонгор аймагт найзуудтайгаа явж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж муудалцсан. Би өөрөө цагдаад гомдол гаргаагүй, найзууд гомдол гаргаж өгсөн юм билээ. Намайг гэмтээсэн гэх найздаа гомдол байхгүй. Харин Баянхонгор аймгийн цагдаагаас шалгаж байгаа юм билээ" гэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ