Иргэд гэрийн тэжээвэр амьтан буюу нохойгоо зориулалтын хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол Багануур дүүргийн хэмжээнд цөөнгүй гарчээ.
Хэрэв таны нохой хэн нэгний биед хөнгөн болон хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хариуцлага хүлээх үндэслэл болно. Тухайлбал Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2024 оны байдлаар нохойд хазуулсны улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, 10 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
Энэ нь иргэд гэрийн тэжээвэр амьтад буюу нохойдоо хошуувч, хүзүүвч зэрэг эд зүйл хэрэглээгүйтэй холбоотой. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрийн тэжээвэр амьтан буюу нохойдоо зориулалтын хамгаалах хэрэгсэл хэрэглэж, хараа хяналттай байлгахыг Багануур дүүргийн прокурорын газраас уриалав.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар