Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховдын Чандмань суманд алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ


Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн "Тайлуут" гэдэг газар энэ сарын 7-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлыэ байгууллага өнөөдөр өдрийн 00:10 цагт хүлээн авсан байна. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Чандмань сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 2 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр өдрийн 02:45 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 0.5 км-т хээрээс эсэн мэнд олсон байна. Хүүг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ