Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, алга болсон 15 настай охиныг эсэн мэнд олжээ


Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, сураггүй алга болсон өсвөр насны охиныг Онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг, 25 дугаар гудамжинд байх С нь гэр бүлийн маргааны улмаас гуравдугаар сарын 8-ны 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын албанд тухайн өдрийн 20:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход С/15 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг таван км-ийн тойрогт зохион байгуулж, 21:59 цагт тус багийн шатахуун түгээх станцын дэргэд явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ