Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймгийн Хулд сумын сургуулийн есдүгээр ангид нэг ч сурагч байхгүй байна


Дундговь аймгийн Хулд сумын есөн жилийн дунд сургуулийн есдүгээр анги нэг ч хүүхэдгүй байгаа аж. Бид энэ талаар тус сургуулийн Нийгмийн ажилтнаас дараах тодруулгыг авсан юм.
Ингэхэд "Одоогоор манай сургуулийн есдүгээр ангид хүүхэд байхгүй нь үнэн. Тухайн анги бага ангиас дунд ангид шилжихдээ л хүүхэд цөөнтэй байсан юм. Улмаар өмнөх жил л гэхэд гурван хүү төгссөн. Улмаар эцэг эхчүүдийн зүгээс цөөн байгаатай холбогдуулан шилжүүлэх талаар шийдвэрлэсэн. Энэ жилийн тухайд хоёр нь аймгийн төв буюу Мандалговийн сургуульд шилжиж суралцаж байгаа. Харин нэг нь хөдөө мал маллахаар сургуулиасаа гарсан.
Бусад ангиудын хувьд 20-30 хүүхдийн дүүргэлттэй суралцаж буй. Манай сум аймгийн төвөөсөө 86 км зайтай, засмал замаар яваад төвөггүй хүрчихдэг. Иймд есдүгээр ангиа төгссөн хүүхдүүд дүү нараа дагуулан шилжих тохиолдол элбэг байгаагаас хүүхэд цөөрөх шалтгаан болж байна хэмээн сургуулийн удирдлагаас үзэж байна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ