Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Сонгинохайрхан дүүргийн 153 дугаар сургуульд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ"


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо энэ жил улсын шинэ сургууль, цэцэрлэгтэй болсон юм. Тус сургууль, цэцэрлэгт Драгон төв, Москва хороолол орчмын хүүхдүүд хамрагдаж байна.
Шинээр баригдсан 153 дугаар сургууль нь анхны хичээлийн жилээ өнөөдөр эхлүүллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал тус сургуулийн сурагчдын эцэг эхтэй уулзаж, сургуулийн захирал Д.Наранмөнхөд сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Үүнд проектор, иж бүрэн компьютер, өнгөт принтер, ухаалаг дэлгэц зэрэг орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг өгсөн юм.
 Бага, дунд ангид гадаадын хөтөлбөр хэрэгжихгүй. Зөвхөн 9,10,11, 12 дугаар ангид дөрвөн хичээлийг оруулна
УИХ-ын гишүүн Н.Учрал "УИХ-ын гишүүд хүүхдээ хувийн сургуулиудад өгчихдөг. Энгийн иргэдийн хүүхдүүд үндэсний хөтөлбөртэй сургуульд явж байна.  Тиймээс хүүхдүүдийг олон улсын хөтөлбөртэй англи хэлтэй болгох Кембрижийн сургуультай болгох гэхээр өөдөөс улс төржүүлээд байна.
Миний хэлж буй санал бол бага, дунд ангид гадаадын хөтөлбөр хэрэгжихгүй. Зөвхөн 9,10,11, 12 дугаар ангид дөрвөн хичээлийг оруулна. Энэ дөрвөн хичээлийн тусламжтайгаар хүүхдүүд англи хэл сурч, гадаадад тэтгэлгээр сурах боломжийг олж авах юм.
Хэрэв би өөрийнхөө эрх ашгийг бодсон бол нэг ч улсын сургуульд Кембрижийг хэрэгжүүлэхгүй байж болно. 
Англи хэлгүй хүн дэлхийд гарахгүй. Эцэг, эхчүүд хүүхдээ англи хэлтэй болгож гадаадад тэтгэлгээр сургах хүсэлтэй байна. 
Сонгинохайрхан дүүргийн 153 дугаар сургуульд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг 153 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд дэмжиж байна. Би амласандаа хүрнэ" хэмээн эцэг эхчүүдтэй уулзах үеэрээ хэллээ.
Манай хороо шинэ сургууль, цэцэрлэгтэй болсонд баяртай байна
 
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд "Манай хорооны хүүхдүүд сургуульгүй байснаас таван шарын 12 дугаар дунд сургуульд суралцдаг байлаа. Өнөөдөр шинэ сургуультай болсноор таван шарын дөрвөн замын уулзвараар гарах, хоёр, гурван километр явж байж сургуульдаа хүрдэг байсан асуудал эцэслэгдэж байгаад баяртай байна" гэв.
153 дугаар сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд хоёр ээлжээр 1,920  хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ. Ингэснээр нэг ангид 30-35 хүүхэд суралцах аж.
Харин цэцэрлэгийн хувьд 240 хүүхдийн ортой, 8 бүлэгтэй. Стандартын дагуу нэг ангид 30 хүүхэд явах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ