Сонгинохайрхан дүүргийн шуурхай штабын /7013-2926/ дугаартай утсанд 1 дүгээр хорооллын 81 дүгээр сургууль дээр үйл ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ний орой 15 дугаар хороонд байрлах “Ирээдүй цогцолбор” сургуульд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны спорт зааланд сургалтын ахлах менежер захирлын зөвшөөрөлгүй нийт 9 хүүхдийг цуглуулж 1 цагийн 30000 /гучин мянган/ төгрөгөөр заалны үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.