Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өглөө эхний анги 08:00-10:30 цаг, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ

 
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас өнөөдөр /2020.08.18/ мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн:Ирэх наймдугаар сарын 20-ноос эхлэн хяналт шалгалтыг хоёр үе шаттай эхлүүлнэ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар, хүнсний аюулгүй байдлын улсын байцаагч нар, боловсролын хяналтын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийнэ.Дэлхий даяар 1.6 тэрбум хүүхэд цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна.Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Эдгээр ажлын бэлтгэл явцад хяналт тавина. Халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан байна. Нэг ангийг хоёр, гурав хуваана. Нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд л байна.Өглөө 08:00 цагаас эхний анги нь ороод 10:30 тарна. Дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ. Жишээ нь 40 хүүхэдтэй анги байвал хоёр хуваана.
Бага анги зөвхөн монгол хэл, математикийн хичээлүүдээ, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдээ л анги танхимдаа үзнэ. Харин бусад хичээл нь телегээр орно.
МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа: “Халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудалд тусгайлан боловсруулсан дэглэм бий. Үүний дагуу, сургалтын байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай. Бид хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгүүдийн ойр орчим болон сургуулийн байр, дотуур байр, барилга байгууламжуудад мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ. Мөн бүх багш, ажилчдыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтад хамруулсан байх ёстой гэсэн зөвлөмж өгч буй.
Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суухаар, ширээ сандлуудыг 1-1.5 метрийн зайтайгаар байрлуулж, өдөрт дөрвөөс илүүгүй цаг хичээллүүлэх байдлаар зохион байгуулсан байх ёстой.
Түүнээс гадна халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн тулд сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд өглөө бүр багш, сурагчдын биеийн халууныг хэмжиж, тандалт судалгаа хийх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өмнөх шигээ хүүхдээ сургуулийн гадна хүргээд орхих биш, заавал багшид нь хүлээлгэн өгнө. Тандалт судалгаагаар сурагчид өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл сургууль руу оруулахгүй тул буцааж авч явах зохицуулалт хийсэн. Тиймээс сургалтын үйл ажиллагааг явуулахад эцэг, эхчүүдийн ч оролцоо чухлаар яригдана” гэв.
 
Л.Баяр
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ