Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчдын хүүхдүүд багийн бага сургуульд суралцана


Улаанбаатар
, 2024 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын яамнаас шинэ хэв маягийн багийн бага сургуулийг бий болгох асуудлыг тусгажээ.
Малчдын хүүхдүүд зургаан настайгаасаа эхлэн гэрээсээ хол, дотуур байранд суух юм уу, эцэг эхийнх нь хэн нэгэн аймаг сумын төвд хүүхдээ харж амьдарч байгаа нь нийгмийн хямрал гэж болох асуудлыг дагуулж буй. Иймд бага насны хүүхдүүд гэр бүлийнхээ дэргэд, нүүдэлчин ахуйгаасаа хөндийрөлгүй өсөж торних боломжийг бүрдүүлэх зорилгоор уг загварыг гаргахаар ажиллаж байгаа аж.

Тус загвар хэрэгжсэнээр хүүхдүүд 3 өдөр танхимаар, 2 өдөр нь цахимаар хичээллэх юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ