Дархан хотын хэмжээнд 114 ширхэг хогийн бункерт хог дүүргэлтийг мэдэрч, мэдээлэл дамжуулах зориулалттай мэдрэгчүүдийг суурилуулжээ. Мэдрэгч нь:
Ногоон өнгөтэй бол: Хогийн түвшин хэвийн
Шар өнгөтэй бол: Төхөөрөмж дээр ямар нэг алдаа гарсан, шалгах шаардлагатай
Улаан өнгөтэй бол: Дүүрснийг илтгэх аж.
Мэдрэгч зөвхөн бункер доторх хогийн түвшинг мэдрэх тул бункерийн гадуур хог хаяхгүй, дотор нь хогоо төвлөрүүлэх шаардлагатай юм байна.