Дархан-Уул аймгийн төв дэх орон сууцны хорооллын гаднах хогны 200 саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Хогны сав дүүрвэл энэ төхөөрөмж дохио өгнө. Уг дохио тохижилт, үйлчилгээний компанийн машинд ирэх юм. Жолооч уг дохионы дагуу очиж, хогийг ачих үүрэгтэй.
Мөн хог дүүрэх дөхсөн эсвэл дүүрсэн байвал иргэд тухайн хогны саванд байрлуулсан товчлуурыг дарж, ТҮК-д мэдээлэх боломжтой аж. Ингэснээр савны гадуур хог асгарах, орчныг бохирдуулахаас сэргийлнэ.